М. Учрал


Итали, Испани улсад өчигдрийн байдлаар коронавирусын улмаас нас барсан хүний тоо 1319 бүртгэгджээ

hi

Европын орнуудад Covid-19 халдвар хурдацтай тархаж байна. Европ тивд Испани, Итали улсад нөхцөл байдал хүндэрсээр байна.

Итали улс: Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо бусад улстай харицуулахад өндөр байсаар байна. Өчигдрийн байдлаар тус улсад амиа алдсан хүний тооо 683-аар нэмэгдэж, нийт 7,503 болжээ. Covid-19 халдвар шинээр авсан хүний тоо 5,210-аар нэмэгдэж, 74,386 болов. Итали улс хөл хорио тогтоосон ч нөхцөл байдал хүндэрсээр байна. 

Испани улс: Шинээр халдвар авсан хүний тоо 7,457 бүртгэгдэж, нийт 49,515. Халдварын улмаас нас барсан хүний тоо 656-аар нэмэгдэж, нийтдээ 3,647.

Герман улс: Шинээр халдвар авсан хүний тоо 4,332 бүртгэгдэж, нийт 37,323. Халдварын улмаас нас барсан хүний тоо 47-аар нэмэгдэж, нийтдээ 206.

Хаха 0 0 Таалагдсан 10 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1