М. Учрал


АНУ-д шинээр халдвар авагсдын тоо 10,796-аар нэмэгдлээ

hi

Covid-19 халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй оронд тархаад байна. Цар тахалын дараачын голомт гэж нэрлэгдээд буй АНУ-д өнөө өглөөний мэдээгээр шинээр халдвар авагсдын тоо 10,796-аар нэмэгдэж, нийт АНУ-ын хэмжээнд 74,386 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нас барсан шинэ тохиолдол 151-ээр нэмэгдэж, нийт 931 хүн уг вирусын улмаас нас баржээ. 

Дэлхий улс орнуудад Covid-19 вирусын халдварын улмаас 21,177 хүн нас барж, 467,890 тохиолдол бүртгэгджээ. 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байгаач шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байна. 

Хаха 2 1 Таалагдсан 6 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0