М. Учрал


Путин бүх зээлийн төлөлтийг хойшлуулж, хүүхэд бүрт 5000 рубль, ард иргэддээ долоо хоногийн цалинтай чөлөө санал болгов

hi

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 25-26-ны хооронд Санкт-Петербург хотноо ажиллахаар төлөвлөж байсан ч шинэ төрлийн коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор төлөвлөгөөгөө цуцлан ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ.  Тэрбээр вирусийн цар тахал эдийн засагт хүндхэн цохилт болж байгааг онцлоод жижиг дунд бизнесийг дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн дотор даатгалын шимтгэлийг 30- 15 хувь болтол бууруулахыг санал болгосон байна.  Түүнчлэн ипотекийг оролцуулаад бүхий л төрлийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах санал гаргажээ.  Мөн ирэх сараас эхлэн  гурван сарын хугацаанд, гурав хүртэлх насны хүүхэд тус бүрт сар бүр 5000 рубль олгохыг санал болгов. Үүнээс гадна  Агуу их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчид болон ар талд ажиллаж байсан хөдөлмөрчдөд олгох 75 мянга болон 50 мянган рублийг ирэх сард олгохоор болсон талаар мэдэгджээ.  ОХУ-ын Төрийн тэргүүн  мөн  энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын таван хүртэлх долоо хоногийг цалинтай амралтын өдрүүд болгосон  талаараа зарлалаа.

Эх сурвалж: ТАСС

Хаха 1 16 Таалагдсан 5 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0