М. Учрал


БНСУ-ын Засгийн газраас иргэддээ бэлэн мөнгө, купон, эрхийн бичиг олгохоор төлөвлөжээ

hi

    БНСУ-ын Засгийн газар коронавирусийн халдварын тархалтын эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах үүднээс улсынхаа нийт өрхийн талаас илүү хувьд дэлгүүрийн купон, эрхийн бичиг олгоход зориулж 7.1 их наяд вон буюу 5.8 тэрбум ам.долларын хоёр дахь нэмэлт төсөв шаардагдахаар байгаа талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ. Мөн БНСУ-ын бага орлоготой 14 сая өрхөд тусламж үзүүлэхийн тулд 9.1 их наяд воны тусламжийн багц гаргахаар төлөвлөөд байгаа юм байна. Уг төлөвлөгөөний хүрээнд дөрөв болон түүнээс дээш гишүүнтэй, орлогын түвшин бага өрх тус бүрт нэг сая вон олгохоор төлөвлөж байгаа аж.

Суралчилгаа

Түүнчлэн дундаас доогуур орлоготой нэг гишүүнтэй өрхөд 400, хоёр гишүүнтэй өрхөд 600, гурван гишүүнтэй гэр бүлд 800 мянган вон олгох юм байна. Тус улсын Сангийн сайд Хон Нам Ки Засгийн газар хямралыг дуусах хүртэл бүх нөөцөө дайчилж, шийдэмгий, хурдан ажиллах үүрэг өгсөн гэдгийг онцлоод хүмүүст шаардлагатай тохиолдолд нэмэлт тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Хон Нам Кигийн мэдээлснээр, мөнгөний оронд дэлгүүрийн купон эсвэл эрхийн бичиг авч болох аж. Засгийн газар нэмэлт төсвийн хуулийн төслийг Үндэсний ассамблейд ойрын хугацаанд өргөн барих бөгөөд парламент 11.7 их наяд воны төсвийн төлөвлөгөөг хэдийн баталсан байна. БНСУ-д халдварын улмаас 158 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан бөгөөд тус улсад нийт 9661 хүн халдвар авчээ.

Эх сурвалж: Koreatimes

Хаха 1 4 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0