М. Учрал


БНСУ: Маск зүүгээгүй хүнийг метрогоор зорчуулахгүй

hi

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 4.254.778, 287.293 мянга гаруй хүн нас бараад байна. Хорио цээрийн хязгаарлалтыг сулруулахаа мэдэгдсэн зарим оронд халдвар авсан хүний тоо дахин нэмэгдэж эхэлсэн байна.

БНСУ-д коронавирусээр халдварласнаа мэдээгүй нэгэн залуу Сөүл хотын хэд хэдэн клубээр үйлчлүүлсний дараа халдварын шинэ голомт үүссэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид хязгаарлалтуудаа сэргээж, бүх баар, зоогийн газруудыг хаасан билээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цар тахлын хоёр дахь давлагаа гарч болзошгүй талаар анхааруулсан юм.

Тэгвэл Сөүл хотод энэ сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлгөөний идэвхитэй цагаар (ажил эхлэх, ажил тарах) маск зүүгээгүй хүнийг метрогоор зорчихийг хориглох шийдвэр гарчээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0