Э.Намуунзаяа


Английн сургуулиуд нээгдэнэ

hi

   Английн сургуулиудын үйл ажиллагааг ирэх сараас эхлүүлэх төлөвлөгөө гарсан байна. Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хичээлээ эхлүүлэх бэлтгэлээ хийж эхлэх ёстой гэж Английн Боловсролын сайд мэдэгджээ. Уг төлөвлөгөөний дагуу цэцэрлэг, бага сургуулийн бэлтгэл, 1 болон 6 дугаар анги, дунд сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлнэ.

Харин Уэльс улс сургуулиудаа зургадугаар сарын 1-нд нээхгүй гэдгээ мэдэгдсэн бол Шотланд, Умард Ирландын сургуулиуд одоогийн байдлаар ЕБС-ийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй юм байна. 

Бага насны хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл бага ч гэсэн ирэх сараас сургуулиудыг нээх нь аюулгүй байдлын талаас хэт эрт гэх байр суурийг Английн багш нарын есөн зөвлөлөөс илэрхийлжээ. Тэд сургуулийг нээх товыг хойшлуулж багш, сурагчдыг бүрэн шинжилгээнд хамруулахыг шаардсан байна. Гэтэл Засгийн газрын зүгээс амны хаалтыг цөөн тохиолдолд, тухайлбал зай барих дэглэм баримтлах боломжгүй үед  зүүхийг санал болгожээ.

Английн Боловсролын газраас гаргасан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх удирдамжид ангийн сурагчдын тоог цөөрүүлэх, бүлгүүдийг хооронд нь холихгүй байх, сурагчдын завсарлах, үдийн цайнд орох, сургуульдаа ирэх, гэртээ харих цагийг өөр өөр байхаар тохируулах, тогтмол цэвэрлэгээ хийх, нийтээр хэрэглэх зүйлсийн тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг тусгажээ.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Английн сургуулиуд нээгдэнэ