Э.Намуун


Өлсгөлөнгөөр үхэх ял авсан эцгийгээ хөхний сүүгээрээ тэжээсэн эмэгтэйн түүх

hi

Европийн хамгийн үнэтэй уран зургийн нэг бөгөөд 30 сая еврогоор зарагдаж байжээ. Зургийг анх харсан хүн нөхөртөө сүүгээ өгж байна хэмээн утга санааг буруу ойлгож үнэн хайр сэтгэлийг бахдан сайшаадаг билээ. Гэвч зураг нь 14-р Луисын үед болсон явдлыг зураач тусгасан байна. Зурганд дүрслэгдсэн нүцгэн эр талх хулгайлсан хэрэгт тохогдож үхлийн яланд унасан. Харин харамсалтай нь энэ ял өлсгөлөнгөөр үхүүлэх ёстой байв. Энэ явдлыг мэдсэн түүний охин 6 сартай хүүгээ дагуулан хорих цайзад очиж аавыгаа ядаж хоосон ч гэсэн харж байхыг хүсч, уйлан нулимсаа урсган байж зөвшөөрүүлж өөрийн биеийн сайтар нэгжүүлэн ямар ч хоол хүнсгүйгээр хоригдлын байгаа газар луу зөвхөн торны цаанаас уулзаж байхаар болжээ. Сүүлд 4 сарын дараа ялын сүүлийн хугацаа дууссан боловч гэмтэн үхээгүйгээр барахгүй хэвийн харагдаж байж гэнэ. Үүнийг мэдсэн шоронгийн удирдлагууд нүд салгахгүй ажиглах үүрэг өгсөний эцэст учрыг тайлбарлаж чадахаар болов. Учир нь Түүний охин өөрийн сүүгээр өдөр бүр аавыгаа хооллож байсан юм. Энэ явдлыг олж мэдсэн хотын шүүхийн гишүүдийн сэтгэл маш ихэд хөдлөн хэргийг цуцалсан гэдэг. Энэхүү явдлаас сэдэвлэсэн зураг танд юуг бодогдуулж, ухааруулах орон зайг уншигч танд үлдээе.

Jaagii Destiny

Хаха 4 4 Таалагдсан 4 Гунигтай 2 Нүдний булай 3 Пөөх