М. Учрал


АНУ-ын хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал зургаа дахь хоногтоо үргэлжилж байна

hi

    АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьст эр цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн улс орон даяар өрнөж, Америкт хаа сайгүй эмх замбараагүй байдал дэгдээд байна. АНУ-ын нийслэл Вашингтон хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэний улмаас хотын дарга Боузер хотод хөл хорих цаг тогтоосон билээ. АНУ даяар өрнөсөн эмх замбараагүй байдлын давалгаа Миннеаполис хотод нэгэн цагдаа баривчилгааны үеэр санамсаргүй байдлаар өнгөт арьст эр Жорж Флойдын амийг хөнөөснөөс үүдэлтэй юм. Энэ хэрэг өнгөрсөн даваа гарагт болсон бөгөөд Миннеаполис хотод өнөө хэр эсэргүүцэл намжихгүй байна.  Харин Индианаполис болон Оклэнд хотод эмх замбараагүй байдлын үеэр жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас Холбооны хамгаалалтын албаны нэг алба хаагч амиа алджээ. Эрх баригчид шархадсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог гаргаж байгаа гэнэ. ВВС агентлагийн мэдээлснээр жагсагчид болон цагдаагийнхан аль аль нь ноцтой гэмтэл бэртэл авах тохиолдол нэмэгдсээр байгаа аж.  Зөвхөн Филадельфи хотод гэхэд л 12 цагдаагийн алба хаагч гэмтэж бэртсэн байна. Хөл хорих цаг тогтоосон хотуудад үндэсний гвардынхан ажиллаж байгаа ч иргэдийг зогсооход нулимс асгаруулагч хий, гэрэлт, дуут гранат ч нэмэр болохгүй байгаа гэнэ.

Нью-Йорк хотод гэхэд л цагдаагийнхан жагсагчдыг тогтоон барьж дийлэлгүй, машинаа шатаалган, хэдэнтээ мөргөлджээ. Одоогийн байдлаар 1700 гаруй хүн АНУ-ын хотуудад баривчлагдсан байна.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0