М. Учрал


Меланиа Трамп: Ээж болсноор завгүй мөртлөө хамгийн аз жаргалтай нэгэн болсон

hi

АНУ-ын тэргүүн хатагтай  Меланиа Трампын “Palm Beach Daily News” өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр хүүхэд насны дурсамж болон ээж байхын аж жаргалын тухай ярьжээ.

-Ээж байхын хамгийн жаргалтай нь юу вэ?

-Ээж болно гэдэг үнэхээр гайхамшигтай. Хэн нэгнийг ямар ч болзолгүй хайрлана. Хүүхдийнхээ хэрхэн өсч, бүхнийг шинээр таньж мэдэж буйг дэргэдээс харж, түүнийгээ харах бүртээ аз жаргалыг мэдэрнэ. Ээж байхын тэр мэдрэмжийг гайхалтай гэдэг үг л хамгийн сайн илэрхийлэх байх даа.

-Таны хүү Баррон хэнтэй адилхан бэ?

-Баррон Дональд Трамптай маш адилхан. Түүний нүд, үсний өнгө, гар хөлийн хуруу яг л Трамп. Тэр маш тайван, ерөөсөө уйлдаггүй хүүхэд байсан.

-Анх таныг ээж болоход танай ээж ямар зөвөлгөө өгч байсан бол?

-Ээж минь хоёр охин өсгөсөн арвин туршлагатай. Барроныг өсгөхөд надад маш их тусалсан.

-Таныг хэрхэн биеийн галбираа хадгалдаг тухай эмэгтэйчүүд их сонирхдог. Төрснийхөө дараа ч сайхан бие галбиртай хэвээрээ байсан. Үүний нууц нь юу вэ?

-Дөнгөж төрсний дараа шууд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Эхлээд биеэ бүрэн тэнхрүүлэх хэрэгтэй. Төрснөөсөө хойш зургаан долоо хоногийн дараагаас хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж эхэлсэн. Би жирэмсэн байхдаа болон төрсөнийхөө дараа огтхон ч жин нэмээгүй. Магадгүй манай генд байдаг байх.

-Бага насныхаа хамгийн жаргалтэй үеийнхээ дурсамжаас хуваалцвал?

-Аав, эгч бид гурав ээждээ зориулж, оройн хоол бэлдэж байсан юм. Тэр үед ээж минь хэрхэн баярлаж байсан нь өнөөг хүртэл  надад маш тод санагддаг.

-Баррон та хоёр өнгөрсөн 2017 оны  зургадугаар сард Цагаан ордонд нүүж ирсэн. Хэр дасаж байна даа?

-Бараг дасчихсан. Баррон Дональд нар өглөө орой бүр хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа. Тэд өглөө бүр нэг цаг орчим ярилцдаг. Заримдаа бид хамтдаа Дональдын ажлын өрөөгөөр зочилдаг.

-Ээж болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Маш завгүй мөртлөө хамгийн аз жаргалтай нэгэн болсон. Ихэнх цагаа хүүхдэдээ зориулж, аль болох л түүнтэйгээ байхыг илүүд үзэх болсон. Ер нь ээж болсноор цаг хугацаа хэрхэн хурдан өнгөрч байгааг ч анзаарахаа больдог юм байна. Ээжийгээ хамгийн сайн мэддэг, мэдэрдэг хүн бол хүүхэд шүү дээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0