Э.Намуун


ОХУ-д ирэх сард бүх нийтийн санал асуулга болно

hi

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх бүх оросын санал асуулгыг ирэх сарын 1-нд явуулах тухай зарлигт гарын үсэг зурсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тэрбээр Холбооны улсын их хуралд 2020 оны нэгдүгээр сард илтгэл тавихдаа орчин үеийн бодит байдалд нийцүүлэн улам боловсронгуй болгох хэд хэдэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон юм.

Ерөнхийлөгчийн санал болгосон төслийг Төрийн Думын ажлын тусгай хэсэг хэлэлцсэний дараа гуравдугаар сарын 11-нд эцэслэн батласан. Мөн энэ өдөр Холбооны зөвлөл баталж, дараа нь уг баримт бичгийг ОХУ-ын бүх субъектын хууль тогтоох чуулганаар баталжээ.

Холбооны Зөвлөл хэлэлцүүлгүүдийн дүнг үндэслэн гуравдугаар сарын 14-нд тогтоол гаргаж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. В.Путин Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар бүх оросын санал асуулгыг дөрөвдүгээр сард явуулах зарлиг гаргасан боловч коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан хойшлуулсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх