М. Учрал


Трамп эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд хүч хэрэглэхэд бэлэн гэв

hi

   Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миннеаполис хотод цагдаагийнхан баривчилгааны үеэр санамсаргүйгээр өнгөт арьст Жорж Флойдын амь насанд хүрсэн нь тус хотын оршин суугчдын бухимдлыг төрүүлж, иргэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж тайван жагсаал хийж эхлэсэн ч удалгүй энэ нь эмх замбараагүй байдал болон хувирсан юм.  Миннеаполис хотоос эхтэй эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал АНУ даяар дэгдэж, тус улсын олон хотод хөл хорих цаг тогтоогоод байгаа. Түүнчлэн цагдаа нар өнгөт арьст жагсагчдын өмнө өвдөг сөгдөн уучлалт гуйсан нь өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийнхний гол сэдэв боллоо. Гэвч тэгш эрхийн төлөө эхлүүлсэн тэмцэл аажимдаа дээрэм тонуул болон хувирсан мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр олонтаа гарч байна. Тухайлбал Мичиганд эмх замбараагүй байдлын үеэр хүмүүс спортын дэлгүүр рүү дайран орч, гарт таарсан бүхнээ авч, дээрэмдэж байгаа бичлэг тархжээ.

Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв нөхцөл байдал улам хүндэрвэл цэргийнхнийг дайчлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр мужийн захирагч нартай видео хурал хийх үеэрээ  “Үймээн дэгдээгчийг арван жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна” гэж яриад Үндэсний Гвардын цэргийг дуудахгүй, хүч хэрэглэхгүй байгаа захирагч нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна гэж шүүмжилжээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0