Э.Намуун


Харвардын их сургуулийн онлайн сургалтад хамрагдах боломжтой

hi

Онлайн зуны коллежийн курсууд  өөр коллежид элсэхэд  давуу тал олгохоос гадна, суралцаж буй чиглэлээрээ нэмэлт мэдээлэл олж авах, хичээлийн хоцрогдлоо арилгах зэрэг олон давуу тал олгодог.

Yale зуны Онлайн сургалт

Тус сургуулийн онлайн зуны хичээлүүд  видео дээр суурилсан хэлэлцүүлгийн семинар хэлбэрээр явагддаг. Мөн  зуны хичээлүүд нь ихэвчлэн 20 орчим  оюутантай байдаг бөгөөд энэ нь профессор болон  ангийнхантай тулж харилцах боломж  олгодог.

 Иллинойсийн зуны сургалт

Иллинойсийн их сургуульд  350 орчим төрлийн  онлайн курсээс сонгон суралцах боломжтой. Энэ зуны сургалт нь өөрийн сургуулийн бакалаврын оюутнууд болон дэлхий хаанаас ч холбогдож хамрагдах боломжтойгоороо давуу талтай.

UCLA коллежийн онлайн сургалт

Лос Анжелес дахь Калифорнийн их сургууль (UCLA) нь коллежийн онлайн зуны сургалтаа оюутнууддаа болон төгсөгчдөдөө зориулан үнэ төлбөргүй болгожээ.  Мөн зуны туршид онлайн сургалтуудын олон оноог авах бөгөөд үүнд GE болон дээд түвшний сонгон шалгаруулалтыг янз бүрийн сэдвээр хийх боломжтой болно. UCLA энэ зун суралцах хэд хэдэн сонирхолтой сэдвээр онлайн сургалтуудтай.

Харвардын  онлайн сургалт

Тус сургууль 600 гаруй гаруй төрлийн онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ажээ. Тухайлбал, хууль, улс төр, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг маш өргөн хүрээнд сонгон суралцах боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг доорх линкээр авч болно.

https://www.topuniversities.com/student-info/distance-learning/9-top-universities-offering-free-online-courses

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх