М. Учрал


АНУ-д өрнөсөн эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан хүний тоо 11 болов

hi

    Африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаны улмаас өрнөсөн эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан хүний тоо 11 болж өсчээ. Амиа алдсан хүмүүс Чикаго, Детройт, Омаха, Давенпорт, Окленд  болон Луисвилл  хотын иргэн байжээ. Амиа алдагсдын олонх нь африк гаралтай америкчууд аж. Окленд хотод Холбооны улсын аюулгүй байдлын албаны ажилтан, 53 настай хар арьстан Дэйв Патрик Андервуд гэдэг эрэгтэй буудуулж амиа алдсан бөгөөд түүний хамтрагч хүнд бэртсэн байна. Омаха хотод 22 настай хар арьстан Жеймс Скарлок цагаан арьстан эрэгтэйг бүлэглэн зодож байхдаа амиа алджээ. Цагаан арьстан эрэгтэй зодуулж байхдаа, түүнийг буудсан байна. Түүнчлэн “KTLA” сувгаар мэдээлж буйгаар, АНУ-ын янз бүрийн хотуудад жагсагчдыг тараах үеэр хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Яг хэчнээн хүн бэртсэн нь одоогоор тодорхойгүй байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, сүүлийн хэдэн өдөр АНУ-д болж буй эсэргүүцлийн ажиллагаа, үймээн самууны үеэр 4400 орчим хүнийг баривчилжээ. Тэднийг дээрэм тонуул хийсэн, хөл хорих цагийг зөрчсөн, зам хаасан зэрэг хэрэгт буруутгасан байна.

Эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулсан АНУ-ын Вашингтон, Лос-Анжелес, Нью-Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорих цаг тогтоожээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0