Т.Даваасамбуу


Дэлхийн олон оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал өрнөж байна

hi

Өнгөт арьстан цагдаагийнхны гарт амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл АНУ-ын дэвсгэрээс хальж, бусад орнуудад ч, тухайлбал Австрийн нийслэл Вена хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон цагдаагийнхны зоргоороо авирлахыг эсэргүүцсэн жагсаал болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалын оролцогчид Хүний эрхийн талбай дээр цуглан, Карлсплац талбай хүртэл алхсан байна. Жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон бөгөөд олонх нь залуус байсан аж. Түүнчлэн, энэ сарын гуравны өдөр Британийн нийслэл Лондон хотноо мөн цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн олон мянган хүн Британийн парламентын өмнө жагсаж, улмаар цагдаагийнхантай мөргөлдсөн билээ. Австралид мөн ийм төрлийн жагсаал өрнөөд байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0