Т.Даваасамбуу


Африкийн орнуудын хөнгөн атлетикийн тамирчид санхүүгийн хүндхэн байдалтай тулгараад байна

hi

Кенид хөнгөн атлетикийн тамирчин 3000 гаруй бий. Тэдний олонх нь Европ, Ази болон бусад тивд болж буй тэмцээнд оролцож, гэр бүлээ тэжээдэг. Гэр бүлээ, үр хүүхдээ, тэжээхийн тулд л тэд тэмцээнд оролцох нь цөөнгүй. Мөн реклам сурталчилгааны гэрээ байгуулж, түүгээрээ чамгүй мөнгө олдог байв. Далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Кенийн Итенд гүйлтийн тамирчдад зориулсан дэд бүтэцтэй, бүр мэргэжлийн тамирчид, сонирхогчдод зориулсан тусгай замуудтай. Зочид буудал, бэлтгэл сургуулилалтын төвүүд, эмнэлэг, такси үйлчилгээ, тамирчдад зориулсан хоолоор үйлчлэх зоогийн газрууд ч олон. Энэ бүхэн коронавирусээс үүдэж хаалгаа барьжээ. Нэр хүндтэй, дэлхийд танигдсан тамирчдын хувьд хоногийн хоолоо хэрхэх вэ гэж зовохгүй ч хадгаламжгүй, цалингаас цалингийн хооронд амьдарч байсан тамирчдын хувьд хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Тэд засгаас олгож буй багахан тусламж, тун удахгүй хөл хорио тавигдаж, тэмцээн уралдаан болж эхэлнэ гэсэн итгэл хоёроор л амьдарч байгаа аж

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0