Т.Даваасамбуу


ДЭМБ: Олон оронд халдварын оргил үе нэгэн зэрэг эхэлж магадгүй

hi

      Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад уриалжээ. Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болсон талаар Т.Гебрейесус Швейцарийн Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. ДЭМБ-ын тэргүүн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авах, халдвар авсан хийгээд тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг дахин эрчимжүүлэхийг улс орнуудад уриалжээ. Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майкл Райан Америк, Зүүн Өмнөд Ази болон хүн ам ихтэй орнуудад халдварын тархалт нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд олон оронд халдварын оргил үе нэгэн зэрэг эхлэх төлөвтэй байгааг онцолсон байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0