Т.Даваасамбуу


Цар тахал үүсгэхүйц гахайн ханиадны шинэ төрөл илэрчээ

hi

        Хятадын судлаачид цар тахал үүсгэж болзошгүй шинэ төрлийн гахайн ханиад илрүүлсэн талаар “South China morning post” мэдээлжээ. Уг шинэ төрлийн гахайн ханиадыг G4 нэрлэсэн бөгөөд 2009 онд дэгдэж байсан “H1N1” омогт багтдаг аж. G4 нь гахайнаас хүнд, хүнээс хүнд богино халдварлах боломжтой бөгөөд халдвар авсан хүнээс ханиадтай адил шинж тэмдэг илэрх юм байна. Түүнчлэн шинэ төрлийн гахайн  ханиад  хүнд халдварласан тохиолдолд бусад төрлийн вирустай харьцуулахад хэд дахин илүү гэмтэл учруулж магадгүй гэнэ. Судалгааны ажлыг ахалсан Их Британийн Ноттингемийн их сургуулийн эрдэмтэн, профессор Кин-Чоу Чан “Яг одоо бид коронавируст бүх анхаарлаа төвлөрүүлж, сатаараад байна. Гэсэн ч бид дараагийн цар тахал үүсгэж болзошгүй шинэ аюултай бусад вирусийг анзааралгүй өнгөрч болохгүй. Хэдий энэхүү шинэ вирус нь нэн тэргүүний асуудал биш ч гэлээ бид үүнийг үл тоомсорлож хэрхэвч болохгүй” гэдгийг онцолжээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2