Т.Даваасамбуу


Банкинд данс нээлгэх эрхгүй эмэгтэйчүүд

hi

     Саудын Арабын эмэгтэйчүүд зарим нэг нийгмийн харилцаанд орохдоо заавал ойр төрлийн эр хүнийг дагуулж явдаг хуультай юм. Саудын Араб бол исламын шашны хэт хуучинсаг үзэл номлолыг хатуу сахиж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн үүргийг зааглаж өгдөг орон. Исламын номлол болон Саудын Арабын замын хөдөлгөөний тухай хуульд эмэгтэйчүүд жолоо барихыг хориглосон заалт байхгүй хэдий ч тус улс эмэгтэйчүүдэд жолоочийн үнэмлэх өгдөггүй. Эмэгтэйчүүд жолоо барьсныхаа төлөө шийтгүүлж байсан тохиолдол тус улсад цөөнгүй бий. Тухайлбал, 1990 онд жолоо барьсан гэж 50 эмэгтэйг баривчилж, паспортыг нь хурааж, ажлаас нь халж байжээ. Мөн 2014 оны сүүлчээр хоёр эмэгтэй жолоо барьсныхаа төлөө хоёр сар саатуулагдаж байв. Харин тус улсын эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн төлөө кампанит ажил өрнүүлж, 2018 оноос жолоо барих эрхтэй болсон. Түүнчлэн 2017 оноос Саудын Арабын эмэгтэйчүүд анх удаа стадионд нэвтрэн, олон нийтийн баяр ёслолд оролцох эрхтэй болсон. Үүнээс өмнө зөвхөн эрчүүд нэвтрэх эрхтэй байв. Саудын Арабын эмэгтэйчүүд машин жолоодох, сонгууль өгөх, олон нийтийн баяр ёслолд оролцох эрхтэй болсон ч гэр бүлийн нэр хүнд гутаасан гэх хэргээр амиа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байгаа. Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2016 оны жендерийн асуудлаарх тайлан мэдээнд дурдсанаар Саудын Араб жендерийн тэнцвэртэй байдлаараа 144 орноос 141 дүгээр байрт орсон. Тус улсын араас Сири, Пакистан, Йемень Улс орсон юм.

Саудын Арабын эмэгтэйчүүдэд юу хийхийг зөвшөөрдөг вэ

-Орон нутгийн сонгуульд санал өгч болно.

-Коллежийн боловсрол эзэмших эрхтэй.

-Олимпийн тэмцээнд оролцож, спортоор хичээллэх боломжтой.

Харин

-Гэрлэлтээ цуцлуулах

-Гэр бүлийнхэн олон нөхрийн зөвшөөрөлгүйгээр гоо сайхны мэс засал хийлгэх

-Банкинд данс нээлгэх

-Эсрэг хүйсийн хүнтэй чөлөөтэй харилцах

-Задгай хувцаслах, бүтэн биеийг халхалсан хувцас өмсөлгүйгээр гудамжинд гарах

-Бизнес эрхлэх хориотой. Мөн эрэгтэй хүүхдийг долоо, эмэгтэй хүүхдийг есөн нас хүртэл нь заавал хажууд нь байж өсгөх ёстой.

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Банкинд данс нээлгэх эрхгүй эмэгтэйчүүд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0