Т.Даваасамбуу


Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн хонконгчуудыг бүх насаар нь хорино

hi

        БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталжээ. Хууль эрх зүйн акт долдугаар сарын 1-нд буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнчлэн ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалт оруулсан гэж өмнө нь эх сурвалжууд мэдээлж байв. Хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид өнгөрсөн оны зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл үймээн самуун дэгдээж, Хонконгийн эдийн засагт хохирол учруулсан хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой болно гэж үзэж байгаа юм байна. Хонконгийн оршин суугчид төдийгүй барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан уг хуулийн төсөлд Хятадын төв Засгийн газрын харьяа тусгай хүчний бүтцийг Хонконгт байгуулахаар заажээ. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, шинэ анги нэгтгэлийг Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамны орлогч сайд нарын нэг удирдах аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0