Т.Даваасамбуу


Хятад, Орос, АНУ-ын хооронд Монгол Улсын эдийн засаг гацаад байна

hi

        Японы “Аsia.nikkei” сайтад "Japanization: What the World Can Learn from Japan's Lost Decades" номын зохиолч Уильям Песекийн “Хятад, Орос, АНУ-ын хооронд Монгол Улсын эдийн засаг гацаад байна” нийтлэл гарчээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголд сонгууль болж, тус улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх дахин сонгогдсон. Түүний тэргүүлдэг Монгол ардын нам парламентын 76 суудлын 62-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулан давуу талаа хадгалж үлдлээ. Гэхдээ Хүрэлсүх тэргүүтэй түүний нам улам хүнд сорилттой тулгарахаар байгаа юм. Учир нь, тус улс коронавирусээс үүдэлтэйгээр эдийн засаг нь хүндхэнд байдалтай тулгарснаас гадна АНУ, Хятад, Орос гэсэн гурван том хүчний хувьд тохиромжгүй нөхцөлд байгаа юм. БНХАУ тус улсын зэс, төмрийн хүдэр тэргүүтэй экспортоор гаргаж буй түүхий эдийн 90 орчим хувийг худалдаж авдаг. Харин хойд талаараа хиллэдэг ОХУ тус улсыг эрчим хүчээр хангадаг. Газарзүйн хувьд алслагдсан ч геополитикийн хувьд ойрхон, үндэстний зөвлөгч нь АНУ гэж хэлж болно. Гэхдээ Дональд Трампын Засгийн газрын ОХУ-тай таагүй харилцаа үүсгэж, БНХАУ-тай худалдааны дайн дэгдээсэн нь Монголыг ч гэсэн хамарлаа. Үүнээс гадна Хүрэлсүхийн Засгийн газар бас нэгэн сорилттой тулгарч байгаа нь Монголын газар доорх баялгаас ашиг олж буй гадаадын томоохон компаниудтай тохиролцоонд хүрэх. Говийн цөл дэх алт, зэсийн төсөл болох Оюу Толгойн талаар "Рио Тинто" -той энхийн хэлэлцээ эхэлж байна. Үүнээс гадна сонгууль болохоос ердөө долоо хоногийн өмнө таван нэр дэвшигчийг барьж хорьсон нь тус улс ардчилалд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаан дахь хамгийн түгшүүрт үйл явдал болов. Ирэх хэдэн сард гаргах Монголын Засгийн газрын шийдвэрүүд тус улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар олон зүйл хэлэх болно. Хамгийн гол бэрхшээл нь эдийн засгаа тогтворжуулах явдал юм. Хэдийгээр тус улс коронавирусийн эсрэг гайхалтай сайн тэмцэж байгаа ч Олон улсын валютын сангийн тооцоолж буйгаар энэ жил эдийн засаг нь ердөө нэг хувиар өсөхөөр байгаа нь өнгөрсөн оны 6.7 хувийн өсөлттэй харьцуулахад маш бага. Үүнээс гадна өрийнх нь хэмжээ ДНБ-ээс нь хоёр дахин их, хүн амынх нь гуравны нэг нь ядуурлын түвшингөөс доогуур, авлига эцэс төгсгөлгүй хэвээр байна. Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр хийсэн ажил нь коронавирусийн улмаас хүндхэн цохилтод ороод байгаа юм. Ерөнхийдөө Монголыг гурван том хүчний дунд хаашаа эргэхээ мэдэхгүй байгаа гэж хэлж болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0