Т.Даваасамбуу


Ким Жөн Ун энэ жил хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ

hi

     БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ оны эхний хагаст олны өмнө харьцангуй цөөн гарч иржээ. Мөн БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 4-5 дугаар сард удирдагчийнхаа хаана байгаа талаар гурван долоо хоногийн турш буюу түүнийг тавдугаар сарын эхээр бордооны үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцох хүртэл огт мэдээлээгүй юм. Ким Жөн Ун 2012 оноос төрийн эрхийг барьснаасаа хойш жилийн эхний зургаан сарын хугацаанд дунджаар 50 гаруй удаа олны өмнө гарч ирж байсан бол энэ жил хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ. БНСУ-ын Тагнуулын агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд олны өмнө цөөн гарч ирэх болжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0