Т.Даваасамбуу


Индонезийн Засгийн газар Жакартаг нүүлгэхэд 33 тэрбум ам.доллар төсөвлөжээ

hi

       Индонезийн эрх баригчид хүн ам шигүү суурьшсан нийслэл хотоо Жакартагаас өөр хот руу шилжүүлэх үйл явцыг албан ёсоор 2021 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Тэгвэл шинэ хот байгуулахад 33 тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа бөгөөд хотын төлөвлөгөөг парламентаар эцэслэн батлахаар хэлэлцэж эхлээд байгаа аж. Дэд бүтэц нь хуучирсан Жакартагаас нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэхийг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр санал болгосон ч Засгийн газраас албан ёсоор дэмжээгүй байсан юм. Индонезийн Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд Бамбанг Брожонегоро “Барилгын ажлыг 2021 онд эхлүүлэх бөгөөд нийслэл хотыг шилжүүлэх үйл явцыг 2024 он гэхэд дуусгана гэж найдаж байна. Шинэ нийслэл Индонезийн төв хэсгийн Калимантан аралд бий болно. Индонезийн Засгийн газар өмнө нь энэ төслийг хэрэгжүүлэхэд 22.6 тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцоолж байсан юм. Нийслэл Жакарта хотын замын түгжрэлд автомашинууд жилд 22 өдрийг зарцуулдаг болохыг “Uber” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулсан. Энэ нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнээс гадна Жакарта хотыг яаралтай нүүлгэн шилжүүлэхгүй бол байгалийн хүчний улмаас живэх эрсдэлтэй байгаа гэнэ. Жакарта өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2.5 метрээс доошилж, зарим хэсэгт нь 25 см-ээр суусан байна. Энэ нь далайн эргийн дэлхийн бусад томоохон хоттай харьцуулахад хоёр дахин их суулт өгсөн гэсэн үг аж. Үүнээс гадна 2050 он гэхэд Жакарта хотын 95 хувь нь живнэ гэсэн судалгааг Бандунг Технологийн институциэс гаргасан юм. Жакарта хот нь хамгийн их ачаалалтай нийслэл хотуудын жагсаалтад 12 дугаарт ордог байна. Жава арлын хамгийн том хот болох Жакартагийн албан ёсны буюу бүртгэлтэй оршин суугч 10 гаруй сая хэдий ч тус хотод одоогийн байдлаар 30 сая гаруй хүн оршин суудаг байна. Харин Жава арал дээр Индонезийн 260 сая иргэний 60 хувь нь амьдардаг аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0