Т.Даваасамбуу


Японд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 37 болж өслөө

hi

       Японы баруун өмнөд нутагт хүчтэй аадар орж, үер, хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдсан хүний тоо өссөөр байна. Күмамото мужийн эрх баригчдын мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 37 болж өсөөд байгаа аж. Одоогоор 13 сураггүй алга болсон хүнийг 800 гаруй цагдаа, гал сөнөөгч, өөрийгөө хамгаалах хүчний алба хаагч эрэн хайж байгаа аж. Күмамото мужид 10 гаруй дүүрэгт хүмүүс гацсан бөгөөд холбогдох албаны ажилтнууд иргэдэд яаралтай тусламж үзүүлэхийн тулд түр зам барих зэрэг ажлуудыг хийж байгаа юм байна. Ирэх хоёр хоногт 30 орчим см хур тунадас орохоор байгаа талаар Японы Цаг уурын албанаас мэдээлжээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0