Т.Даваасамбуу


Трампын хэлсэн үг шүүмжлэл дагуулав

hi

       АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн Тусгаар тогтнолын өдрийн үгэндээ улс орноо Ковид-19-ийн эсрэг “Ялалт байгуулж байна. Халдварт өвчинтэй тэмцэх бидний стратеги зөв, оновчтой” хэмээгээд Америкт бүртгэгдээд буй коронавирусийн нийт тохиолдлын 99 хувь нь “Аминаас холуур, аюулгүй” гэж мэдэгдсэн. Сүүлийн мэдээгээр 2.8 сая америк хүн коронавирусийн халдвар авч, 130 мянга орчим нь уг өвчнөөр амиа алдаад байгаа юм. Тэрбээр халдварт өвчнөөр амиа алдагсдын талаар нэг ч үг унагаагүйн дээр 40 сая иргэнээ хэдийнээ шинжилгээнд хамруулсан, цар тахлын оргил дэгдэлтийн үе дууссан хэмээсэн нь цар тахлын мэдээ мэдээллийг нуун дарагдуулах, булзааруулах өнгө аястай гэгдэн ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Ажиглагчид Цагаан ордны тэргүүний жил бүрийн илтгэлийг тухайн засаглалын бодлого, хандлагыг харуулах томоохон хэмжүүр гэж үздэг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн үгийг ихэд нэг талыг барьсан, худал мэдээллээр дүүрэн, ард иргэдээ талцуулсан гэж дүгнэж байна. Хар арьстнуудын эрхийн төлөө америкчууд хэдэн арван хотод мянга мянгаараа жагсаал цуглаан зохион байгуулж, Америкийн өнгөт болон цагаан арьстнууд, үндэстний цөөнхүүдийн дунд нөхцөл байдал хурцадмал, нийтийн уур амьсгал түгшүүртэй, талцсан байгаа үед Трамп ийнхүү ард түмэндээ хандан үг хэлсэн нь энэ удаагийн Тусгаар тогтнолын баярын нэг онцлог юм. Тэрбээр эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр түүхэн хөшөө, баримлуудыг нурааж, сүйтгэсэн жагсагчдыг “Зөвхөн эвдрэл сүйрэл хүссэн. Тэд Америкийн уламжлалт ахуй соёл, түүхэн уламжлалыг үгүй хийж чадахгүй” хэмээсэн нь арьсны үзлийг дэвэргэсэн явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Ерөнхийлөгч Трамп баасан гарагт Өмнөд Дакота мужийн нутаг дахь Рашмор уулын хормойд хэлсэн үгэндээ мөн дээрхтэй төстэй үг хэлсэн юм. Тэрбээр “Хэт зүүний үзэлтнүүд, марксист, анархистууд, өдөөн хатгагч, тонон дээрэмдэгчдийг ямар ч хамаагүй үнээр ялан дийлнэ” хэмээн мэдэгдсэн билээ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1