Т.Даваасамбуу


XX зууны Моцарт Эннио Морриконе

hi

                Италийн домогт хөгжмийн зохиолч, кино урлагийн нэг эринийг тодорхойлoгч, Оскарын шагналт Эннио Морриконе өчигдөр буюу Даваа гарагт 91 насандаа таалал төгсжээ. Хөгжим судлаач, шүүмжлэгчдээс XX зууны Моцарт гэх хүндэтгэлийг хүртсэн, Италийн алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Эннио Морриконе нь Ром хотын даруухан хөгжимчний гэр бүлд 1928 оны арваннэгдүгээр сарын 10-нд мэндэлжээ. Эцгээсээ өвлөн авсан хөгжмийн суурь мэдлэг, байгалийн унаган авьяас нь түүнийг зургаан настайдаа анхны хөгжмөө бичихэд багагүй дэм болов. 12 настайдаа орон нутгийн хөгжмийн дээд сургуүльд элсэж, дөрвөн жилийн сургалтын хөтөлбөрийг зургаахан сарын хугацаанд эзэмшсэн гэдэг. Түүний анхны ажилласан бүрэн хэмжээний кино нь Итали найруулагч Франко Россигийн 1959 онд гаргасан “Death of a Friend” бөгөөд энэ цагаас хойш тэрбээр одоог хүртэл телевиз, дэлгэцийн 500 гаруй уран бүтээлүүдийг туурвисан юм. Хөгжимд ер бусын авьяастай хүү нь зургаан настайдаа анхныхаа аялгууг зохиож эхлэхэд, эцэг эх нь сурах бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн гэдэг. Гоц авьяаст Эннио 12 настайдаа Римийн "Санта Чечил"-ийн хөгжмийн үндэсний академид элсэн орсон байна. Түүний багш нь, "Шинэ хөгжим"-ийн манлайлагч холбоог үүсгэгчдийн нэг, хөгжмиин зохиолч Гоффредо Петрасси байжээ. Гоффредо 1950 онд Жузеппо де Сантисын "Чидун жимсний модон дор ертєнц байхгvй" гэдэг киноны хөгжмийг бичсэн юм. Италийн хөгжмийн зохиолчид киноны хөгжимд тоомжиргvй ханддаг байсан хэдий ч багшийнх нь уран бvтээл Морриконед хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Энэ үед Морриконе киноны хөгжим бичих хүсэлдээ бүрэн автсан байлаа. Хөгжмийн их сургуулиа төгссөний дараа тэр, амьдралын шаардлагаар баар, зоогийн газруудад хөгжимчин хийж, эцгийнхээ замыг давтсан юм. Дараа нь Италийн томоохон мэдээллийн байгууллага болох "RAT"-д ажиллаж хэдхэн жилийн дотор хөгжмийн редакторос "RCA" компанийн хєгжмийн зохиолч, аранжировшик болж хэд хэдэн дуу бичсэн байна. Кинонд хөгжим бичих анхныхаа захиалгыг 33 настайдаа авч шинэ реалист чиглэлийн "Фашист" гэдэг кинонд хөгжим зохиожээ. Кино шуугиан дэгдээсэн амжилтад хүрээгүй ч дахин захиалга авчирна гэдгийг Морриконе мэдэж байсан гэдэг. Удалгvй тэр эрчимтэй ажиллаж, жилд 4-6 кинонд хөгжим зохиож эхэлжээ. 1964 онд Эннио, Бернардо Бертолуччитэй танилцаж "Хувьсгалын өмнө" хэмээх бүрэн хэмжээний киноны хөгжим бичих урилга авснаар уран бүтээлд нь эргэлт гарсан гэж хэлж болно. Эннио Морриконегийн мэргэжлийн ур чадвар өсөхийн хэрээр олон нэртэй найруулагчид түүнтэй хамтран ажиллахыг хичээцгээж байв. 1980 оны сүүлчээр түүний мөрөөдөл биелэн Холливудэд ажиллах болсон юм. Гэвч Америкийг байлдан дагуулах хүсэл нь тун хачирхалтай эхэлсэн байна. Тэр Уилъям Фридкиний "The Exorcist" (Шулмыг зайлуулагч) киноны үргэлжлэл "Exorcist the Heretic" (Шулмыг зайлуулагч-2) киноны хөгжмийг нь бичжээ. Жон Бурмений тоглосон энэ киног, киноны түүхэн дэх хамгийн муу бүтээл гэж дүгнэсэн ч Морриконе дахиад шинэ ажлын захиалга авна гэдгээ мэдэж байв. Терене Малик түүнд "Ургац хураалт" гэдэг кинонд хөгжим бичихийг хүссэн байна. Энэ шинэ захиалгын араас ажил ундарч эхэлсэн аж. 1980-аад оны дунд үе гэхэд Морриконе, дэлхийн хамгийн алдартай, чадварлаг 10 кино, хөгжмийн зохиолчийн жагсаалтад бичигдэж Брайн де Пальма, Роман Поланский зэрэг алдартай найруулагчидтай ажиллах болсон юм. Гэвч 90-ээд онд түүний уран бүтээл уналтанд орж, гурван удаа "Оскар"-т нэрийг нь дэвшүүлсэн боловч энэ хүндтэй шагналыг яагаад ч юм өрсөлдөгчдөдөө алдсаар байжээ. “The Good, the Bad and the Ugly”, “The Once Upon a Time in West”, “For a Few Dollars More“ зэрэг тэргүүн уран бүтээлүүдийг нь Эннио Морриконегийн гайхалтай аялгуугүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Нэг хэвийн, баригдмал хэв маягтай гэх сөрөг дүгнэлтийг ганц бус удаа хүртэж байсан ч тэрхүү шүүмжлэлийн хариуг гоо бүсгүй “Малена”, “Усан онгоцны төгөлдөр хуурч залуу 1900” болон “Кино механикч Тото” нарын сэтгэлийн хөдлөлийг харуулсан гайхамшигтай бүтээлүүдээрээ өгч чадсан билээ. Онцлох уран бүтээлүүд: “Legend of 1900 (Playing Love)”, “The Good, the Bad and the Ugly”, “Cinema Paradiso”, “For a Few Dollars More”, “Malèna (Main Theme)”, “Once Upon A Time In America (Main Theme)”

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

XX зууны Моцарт Эннио Морриконе