Э.Намуун


АНУ: Гадаад оюутнуудыг хөөх төлөвлөгөөгөө цуцлав

hi

      Долдугаарын сарын эхээр АНУ-ын цагаачлалын алба коронавирусийн тахлын улмаас хичээлээ онлайн орчинд шилжүүлэхээр болсон их сургуулиудын гадаад оюутнуудыг хилээр албадан гаргах төлөвлөгөөгөө зарласан.

Хэрвээ сургууль нь хичээлээ анги танхимд биш, онлайн орчинд заах шийдвэр гаргасан бол гадаад оюутнуудын визийг хүчингүй болгож, АНУ-аас албадан гаргахаар төлөвлөж байсан бол Өнгөрсөн долоо хоногт Харвардын их сургууль, Массачусетсын Технологийн их сургууль хоёр энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан юм.

Ийнхүү Бостон хот дахь Холбооны шүүх өчигдөр Трампын засаг захиргаа оюутнуудыг албадан гаргах төлөвлөгөөгөө цуцалсныг зарлажээ.

 

 

 

 

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх