Т.Даваасамбуу


БНАСАУ онц байдал зарлалаа

hi

      Шинэ коронавирусийy халдвар авсан байж болзошгүй хүн БНАСАУ-ын хилээр долоо хоногийн өмнө хууль бусаар нэвтэрсэн талаа тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлээд байна. Тиймээс БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын хилийн ойролцоох Кэсон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, онц байдал зарлаад байна. Хил давсан этгээд нь БНСУ руу гурван жилийн өмнө дүрвэсэн нэгэн байсан бөгөөд долоодугаар сарын 19-нд Кэсон хотод ирсэн байжээ. Ким Жөн Ун эрх баригч намын Төв хорооны Улс төрийн товчооны яаралтай хуралдааныг бямба гарагт даргалан явуулсан байна. Тэрбээр “хорт вирус” улс оронд маань нэвтэрсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэнийг анхааруулжээ. Мөн дүрвэгчийг хууль бусаар хил нэвтрэх үед үүрэг гүйцэтгэж байсан цэргийн нэгжид хүнд шийтгэл ногдуулах талаар хэлэлцжээ.

Хаха 4 6 Таалагдсан 3 Гунигтай 4 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0