Т.Даваасамбуу


Трамп гадаадын ажилтнуудыг ажиллуулахыг хязгаарлах тухай зарлигт гарын үсэг зуржээ

hi

     Гадаадын ажилтнуудыг ажиллуулахыг хязгаарлах тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт гарын үсэг зуржээ. Шинэ журам нь гадаадын өндөр мэргэжлийн ажилтнуудад зориулсан H1-B виз бүхий хүмүүст хамаарах юм. Зарлигт тусгаснаар, Америкийн засгийн газрын харьяа байгууллагууд болон холбооны Засгийн газартай гэрээгээр ажиллаж буй байгууллагууд нь АНУ-ын иргэд, байнга оршин суугчид болон байнга оршин суух зөвшөөрөл буюу “ногоон карт” эзэмшигчдийг түлхүү ажилд авч, ажиллуулах ёстой болж байна.

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Америкийн Ерөнхийлөгч H1-B, H-4, H-2B, L болон J ангиллын визүүд олгохыг 2020 он дуустал зогсоох тухай захирамж гаргасан билээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Америкийн Засгийн газраас H-1B виз олгох хөтөлбөрийн шаардлагуудыг чангатгасаар байгаа юм.

Уг хөтөлбөр нь гадаадын иргэдийг, ялангуяа шинжлэх ухаан-техникийн салбарын өндөр түвшний мэргэжилтнүүдийг түр хугацаагаар хөлслөн ажиллуулах боломжийг Америкийн компаниудад олгож байв. Гэтэл зарим компани уг хөтөлбөрийг урвуулан ашиглаж, америкчуудыг ажлаас нь халж байна гэх шүүмжлэл дэгджээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0