Т.Даваасамбуу


20 жилийн өмнөхөөс ч олон хүн ядуу амьдарч байна

hi

    Австралийн эрдэмтэн, НҮБ-ын ядуурал, хүний эрхийн асуудлаарх тусгай илтгэгч,судлаач Филип Алстон хүн төрөлхтөн ядууралд зарласан дайнд хэдийн ялагдсан гэж үзэж байна. Тэрбээр 20 жилийн өмнөхөөс ч олон хүн өдгөө ядуу амьдарч байна гэжээ. “Ядууралтай тэмцэхэд бид 10 жилийг зарцуулсан. Гэвч харамсалтай нь ялагдсан” гэж Филип Алстон саяхан тавьсан илтгэлдээ онцолсон байна.

Тоо баримт, статистик судалгаанаас үзвэл 1990 оноос өнөөг хүртэл туйлын ядуурлын түвшин 36 хувиар буурч, ядуусын тоо хоёр тэрбумаас 700 сая хүртлээ цөөрчээ. Харин Филип Алстоны үзэж буйгаар 1.9 ам.доллароос бага өртгөөр амьдарч буй иргэдийн тоо цөөрсөн байж болох ч ядуусын амьдралын чанар бүр дордсон гэнэ.

Хөгжил буурай олон оронд 1.9 ам.доллароор атга гурил, хэдэн грамм ургамлын тос л худалдан авах боломжтой. Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц, нийтийн тээвэрт зарцуулах мөнгө тэдэнд үгүй. Тэгэхээр хоногийн 1.9 ам.доллар гэдэг үнэндээ туйлын ядуурлын түвшин тогтоох хэмжүүр биш, харин хүмүүс энэ түвшнээс ч доогуур амьдарч буйг харуулж байна гэж тэрбээр онцолж байна. Дэлхийн банкны тооцоолон гаргасан хэмжүүр үнэндээ ядуусын амьдралын түвшинг бодитоор илэрхийлж чадахгүй байгаа тул энэ тоо баримтад үндэслэн ядуусын тоо буурсан гэж ярих нь зүй бус гэж Алстон онцолжээ. Улс орнуудын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт, газар зүйн байршил, иргэдийн дундаж орлого зэрэг олон хүчин зүйлээс хамааран өдөрт 1.9 ам.доллароос бага өртгөөр амьдрах нөхцөл улс орон бүрт эрс ялгаатайг тэрбээр өгүүлж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0