Т.Даваасамбуу


БНХАУ-ын маргаантай газар нутгаа хамгаалахын тулд цэрэг хөдөлгөх тухай хууль

hi

    Бүгд Найрамдах Хятад Ард Улс гадаадад байгаа өмч хөрөнгөө хамгаалж Зэвсэгт хүчнээ хөдөлгөх тухай хууль баталжээ. Үүнд гадаадад үйлдвэрлэл, бизнес эрхэлж баяжсан хятад бизнесменүүдийн өмч хөрөнгө ч багтаж байгаа юм. Мөн Хятадаас дүрвэж гадаад руу гарсан авилгачид ноёд, хар тамхи болоод зэвсгийн наймаачдын хөрөнгө бол шууд Хятадын мэдэлд орох юм. Зэвсэгт хүчнээ хөдөлгөсөн хөдөлгөөгүй Бээжин гадаадад байдаг том том гэмт хэрэгтнүүдийнхээ хамаг хөрөнгийг хураагаад, өөрийг нь авчраад шоронд хийчихдэг. Одоо тэгвэл бүр Зэвсэгт хүчнээ хөдөлгөхөөр болжээ. Өнгөрсөн онд Хятадад 3000 орчим хүн авилга өгөхийг санал болгосон хэргээр ял сонссон байх бөгөөд дээрх тайлан нь одоо үргэлжилж буй Үндэсний ардын их хурлын үеэр хэлэлцэгдэж байгаа юм байна.

Хэдийгээр авлигачидтай тэмцэх, өмч хөрөнгийг нь улсынх болгохын тулд ийм хууль баталсан хэмээн төрийн мэдлийн агентлагууд нь тайлбарлаж байгаа ч зээлүүлсэн зээл тусламжийнхаа оронд эзэмшдэг газар нутгаа хамгаалах зорилготой гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.

“Дэлхийн хөгжлийн төлөө” судалгааны төрийн бус байгууллага Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачлагад нэгдэн оролцож буй улсуудын өрийн талаарх судалгаа гаргажээ. Тус судалгаа нийт найман улсыг БНХАУ-д дундаж өрийн хэмжээнээс дээш өрөнд унаж, эдийн засаг нь эмзэг болох магадлалтай талаар мэдээллэсэн бөгөөд уг улсуудыг дурьдвал:

 Африкийн Жибоути Улс

 Киргизстан Улс

 Лаос Улс 

 Мальдив Улс

 Монгол Улс

 Монтенегро Улс

 Пакистан Улс болон Тажикистан улсууд тус тус багтаж байна. Эдгээр улсын зарим нь хэдийнэ газар нутгаасаа өрөндөө өгөөд эхэлсэн билээ. Үүнээс гадна тус улс дэлхийн 20 гаруй ороной газар нутгийн маргаантай. Газар нутгийн маргаантай бүс нутгаа ч цэргийн хүчээр хамгаалах зорилготой ч байж магадгүй юм.

Хаха 0 2 Таалагдсан 6 Гунигтай 18 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5