Т.Даваасамбуу


Хонконгийн ардчиллыг дэмжигчийг баривчилжээ

hi

 Хонконгийн ардчиллыг дэмжигч, бизнесийн магнат Жимми Лайг гадны хүчнийхэнтэй хуйвалдсан хэрэгт сэжиглэж баривчилжээ. Түүнийг өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд баривчилсан байна. Жимми Лай өнгөрсөн жил Хонконгт болсон ардчиллын төлөөх эсэргүүцлийн ажиллагааг дэмжиж байжээ. Үүний улмаас тэрбээр энэ оны хоёрдугаар сард хууль бус цуглаан зохион байгуулсан, айлган сүрдүүлсэн хэрэгт холбогдон баривчлагдсан боловч цагдаагийн батлан даалтаар гарч байв. Уг хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид Хонконгийн ардчиллын төлөөх жагсаал зохион байгуулагчид болон тэдгээрийг дэмжигчдийн үйлдлийг таслан зогсоож, шийтгэх боломжтой болсноос гадна тус хотын бие даасан байдлыг сулруулсан юм.

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0