Т.Даваасамбуу


АНУ-д хоёр долоо хоногийн хугацаанд 97 орчим мянган хүүхэд коронавирусээр халдварлажээ

hi

      Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-д 97 орчим мянган хүүхэд коронавирусийн халдвар авчээ.

Америкийн Педиатрийн академи, Хүүхдийн эмнэлгийн нийгэмлэгээс гаргасан тайланд дурдсанаар, энэ хоёр долоо хоногт зарим муж, хотод хүүхдийн өвчлөл 40 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ хүүхдийн насны хязгаар мужаасаа шалтгаалан ялгаатай бөгөөд зарим мужид 14 хүртэлх насныхныг хүүхэд хэмээн үзэж байгаа бол, Алабама мужид 24 хүртэлх насны залуусыг хүүхдийн тоонд оруулсан байна.

Зарим мужид ахлах сургуулийнхан танхимаар хичээллэж эхэлсэн нь вирусийн халдвар өсөхөд хүргэсэн байна. Саяхны нэг судалгаагаар насанд хүрсэн хүүхдүүд вирусыг насанд хүрэгчдийн адилаар дамжуулдаг нь батлагджээ. Өөр нэг судалгаагаар таваас доош насны хүүхдүүд вирусээр халдварласан тохиолдолд илүү хүндээр өвддөг нь батлагдсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0