Т.Даваасамбуу


Ард түмэн нь Лукашенког залхсан ч, тэр эрх мэдлээс татгалзсангүй

hi

    Өнгөрсөн ням гарагт болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн эмх замбараагүй байдал дагуулаад байна. Учир нь, Беларусийн ард иргэд тус улсыг 26 жил удирдсан Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцэн жагсаад байгаа юм. Экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын мэдээллээр, Лукашенко сонгогчдын 79.7 хувийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Тихановская 6.8 хувийн санал авчээ. Сонгуулийн ирц 84.05 хувьтай байсан байна.

Санал хураалт дуусмагц одоогийн эрх баригчдыг эсэргүүцэгчид Минск болон бусад хотын гудамжинд гарч, удалгүй эсэргүүцэл нь мөргөлдөөн, баривчилгаа болж хувирсан.

Удалгүй нийслэл хотын төвийн дүүргүүдэд хүмүүс цугларч, цагдаа нар усан буу, дуу чимээ гэрэл гаргадаг гранат, резинэн сум зэрэг гар дээрх хэрэгслээ жагсагчдын эсрэг ашиглажээ. Минскт хотын төвд интернет бүрэн тасалдаж, олон нийтийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн байгууллагуудын цахим хуудас руу нэвтрэн орох боломжгүй болжээ. Түүнчлэн нийгмийн сүлжээнд нэвтрэх үед саатал гарсан аж. Хүний эрхийг хамгаалах төвийн мэдээлснээр, сонгуулийн өдөр болон сонгуулийн дараа 100 гаруй хүнийг баривчилсан байж магадгүй байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0