Т.Даваасамбуу


ХБНГУ-ын дараачийн Канцлер

hi

    Цар тахлын үед ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн нэр хүнд огцом дээшилж, 70 хувиас даваад байгаа хэдий ч тэрбээр ирэх онд тэтгэвэртээ гарна гэсэн шийдвэр дээрээ хатуу зогсож байна. Эрх баригч Христосын Ардчилсан холбоо удирдагчийн албан тушаалд албан ёсоор өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс хэн нь Бундестагийн сонгуулийн дараа намаа төдийгүй Засгийн газрыг тэргүүлэх вэ гэдэг таамгийг оны эхнээс л Герман төдийгүй Европ даяар дэвшүүлж байсан билээ. Гэвч цар тахал дэгдсэнээр бүх зүйлийг будилаантуулж орхив. Хавраас хойш явуулж буй санал асуулгуудын дүнгээр, Баварийн Ерөнхий сайд, Бавари муж дахь ХНХ-ны дарга Маркус Зёдер Канцлерын орыг залгамжлах өрсөлдөөнд тэргүүлж эхэлжээ.

Телевизийн ZDF компаниас долдугаар сард явуулсан Politbarometer төслийн судалгаагаар, германчуудын 64 хувь нь, ХАХ/ХНХ эвслийг дэмжигчдийн 78 хувь нь “Дараачийн Канцлер бол Зёдер” гэсэн хариулт өгчээ.

ХАХ-ны даргын албан тушаалд өрсөлдөж байгаа хүмүүс шууд автоматаар Канцлерын суудлын төлөө өрсөлддөг. Зёдерийн өрсөлдөгчид болох бизнес эрхлэгч Фридрих Мерц 31 хувь, Хойд Рейн-Вестфал мужийн засгийн газрын тэргүүн Армин Лашет 19 хувь, Бундестагийн Гадаад хэргийн хорооны дарга Норберт Рётген 14 хувийн дэмжлэг авсан нь Зёдерээс хол хоцорчээ. 2021 оны намар болох ээлжит сонгуульд намаа удирдаж оролцохгүй гэж мэдэгдсэн Ангела Меркель уржнан жилээс хойш залгамжлагчаа хайж байгаа юм. Эхлээд Меркель намын даргын албан тушаалд Аннегрет Крамп-Карренбауэр-ыг нэр дэвшүүлэхдээ 2021 он гэхэд энэ эмэгтэй улс төрийн буурь сууж, улмаар Канцлерт өрсөлдөж чадна гэж тооцоолжээ. Гэвч жилийн дараа Крамп-Карренбауэр намын нөхдөө манлайлах нэр хүндтэй удирдагч болж чадахгүй нь гэдгээ ойлгов.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

ХБНГУ-ын дараачийн Канцлер

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0