Т.Даваасамбуу


RT:Монголоос тарваган тахал дэгдэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна

hi

    Монголын Эрүүл мэндийн яамнаас тус улсад нэг хүн тарваган тахлаар нас барсан талаар мэдээлээд байгаа билээ. Хэдийгээр Монголд тарвага агнах хориотой ч хүмүүс хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг. Өнгөрсөн сард 15 настай хүүхэд мөн л тарваган тахлаар нас барсан. Долдугаар сард Монгол Улсад хоёр хүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч холбогдох бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон. Тус улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээлж буйгаар 21 аймгийн 17 нь халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэнэ. Тарваган тахал хүнээс хүнд дамждаггүй бөгөөд амьтнаас амьтанд халддаг байна. ОХУ-ын Холбооны Био Эмийн Агентлагийн халдварт өвчин хариуцсан ахлах мэргэжилтэн Владимир Никифоров хэрэв эмчлэхгүй орхивол тахал үхлийн аюултай гэдгийг онцолжээ. Өвчний шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд орно.

14-р зуунд Хар үхэл гэгддэг тахал, түүний хувилбарууд дэлхий даяар 200 сая хүний аминд хүрсэн. Харин өнөө үед энэ нь харьцангуй бага тархалттай бөгөөд жилд дэлхийн хэмжээнд ердөө 650 тохиолдол бүртгэгддэг байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0