Т.Даваасамбуу


Эмнэлгийн ажилтнууд болон багш нар хамгийн түрүүнд вакцинд хамрагдана

hi

      Коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг ОХУ бүтээгээд байгаа билээ. Тус вакциныг Н.Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төв ба “Биннофарм” компанид үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Вакцинжуулалтад хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнууд болон багш нар хамрагдах ажээ. Эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажил энэ сарын сүүлч, ирэх сараас эхэлж магадгүй гэнэ.

Харин вакциныг 2021 оны нэгдүгээр 1-нээс худалдаж эхлэх гэнэ. Вакцинжуулалтын ажил сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэж Путин мэдэгджээ. Вакцинтай холбоотой мэдээллийг өгөх үүднээс Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан ба Н.Ф.Гамалея-гийн нэрэмжит хүрээлэнгээс цахим хуудсыг нээн ажиллуулж эхэлжээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0