Т.Даваасамбуу


ӨМӨЗО-д болсон жагсаалын үеэр 23 хүнийг баривчилжээ

hi

     БНХАУ-ын ӨМӨЗО-ны цагдаа нар монгол хэл дээрх сурах бичгийг хятадаар солих шинэ бодлогыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалын багадаа 23 хүнийг саатуулсан талаар “Time” онцолжээ. Өвөр Монголын таван хот, хошуудад монгол угсаатнууд жагсаж, Бээжингийн баримталж буй бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй сургуулиудыг бойкот хийсэн. Орон нутгийн засаг захиргаанаас ч хүртэл өвөр монголчуудад шахалт үзүүлж эхэлжээ. Эрх баригчид Өвөр Монголыг төлөөлж буй Коммунист намын хоёр гишүүнийг цалингүй түдгэлзүүлснээ өнгөрсөн бямба гарагт зарласан. Түүнчлэн Чифэн хотын цагдаа нар даваа гарагт Коммунист намын гишүүд, түүний дотор бага сургуулийн хоёр багшийг орон нутгийн намын сахилгын хороонд шалгуулахаар хүлээлгэн өгчээ. Өвөр Монголын нөхцөл байдлын талаарх мэдээллийг олж авахад хэцүү болсон талаар АНУ-д байрладаг Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн захирал, Монголын эрхийн төлөө тэмцэгч бүлэг онцолжээ. Учир нь,

Хятадын Цагдаагийн газраас иргэдийн “Wechat”-д мөрдлөг хийж, нийгмийн сүлжээгээр жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалсан 129 хүнийг хайж байгаа аж. Түүнчлэн 100-аас дээш хүнтэй эсэргүүцлийн жагсаалыг удирдсан хүний талаар баттай мэдээлэл өгсөн хүнд 1000 юан амлаад байна.

Хятадын эрх баригч Коммунист нам /ХКН/саяхнаас Өвөрмонголын зарим хотод дунд сургуулиудын хичээлийг монгол хэлээр заадаг байсныг болиулж, зөвхөн хятад хэл дээр хичээлүүдээ үздэг болох шийдвэр гаргасан. Энэхүү алхам нь Хятадын үндэстний цөөнхөд эх хэлээр нь боловсрол олгох үйл явцыг зогсоох томоохон стратегийн нэг хэсэг, монгол соёл уламжлалыг устгахаар аажмаар чимээгүй довтолж буйн нэг хэлбэр гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, Хятадын Засгийн газар исламын шашинт уйгаруудтай холбоотой асуудлаар олон улсын хүчтэй шүүмжлэлд өртөж буйгаа үл харгалзан үндэстний цөөнхийг уусгах ажиллагаагаа түргэвчилж байгааг энэ явдал харуулжээ. Шинэ бодлогыг олон нийт таагүй хүлээн авч байгаатай холбоотойгоор баасан гарагт гаргасан мэдэгдэлд Өвөр Монголын бүс нутгийн засаг захиргаа, үндэстний цөөнхүүд амьдардаг бүс нутагт үндэсний хэлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолсоор байгаа юм.

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0