Т.Даваасамбуу


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ОХУ, Казахстан, Киргиз, Монголд айлчилна

hi

   БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-д болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Гадаад хэргийн сайдын нарын зөвлөлийн уулзалтад оролцож, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол Улсад есдүгээр сарын 10-16-нд айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянийн мэдээлснээр, Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай “COVID-19” цар тахал дэгдээд буй энэ үед хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хийгээд олон улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцох ажээ. Тэрбээр Казахстан, Киргиз, Монголын удирдагчидтай уулзаж, уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, “Бүс ба Зам” санаачилгыг өндөр түвшинд хамтран хөгжүүлэх, олон улсын асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар хэлэлцэнэ гэдгийг “Синьхуа” агентлаг онцолж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2