Т.Даваасамбуу


АНУ-д үнс цас шиг орж байна

hi

       АНУ-ын Орегон мужид дэгдсэн түймрийн улмаас 500 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зөвхөн Орегон мужид гарсан түймэр 362 мянга гаруй га талбайг хамарч, гурван хүн амиа алдаад байна. Түймрийг санаатай тавьсан байж болзошгүйг мужийн эрх баригчид өмнө нь үгүйсгэхгүй байна. Айдахо мужид байрладаг Гал түймэртэй тэмцэх байгууллага хоорондын үндэсний төвөөс мэдээлснээр, одоогийн байдлаар АНУ-ын Орегон, Калифорни болон Вашингтон муж улсад нийт 1.7 сая гаруй га талбайг хамарсан 100 гаруй түймэр асаж байгаа аж. Түймрийн улмаас шөнөдөө яг л өдөр шиг гэрэлтэй байж, зарим газар үнс яг л цас орж байгаа талаар Аль-Жазира агентлаг онцолжээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0