М. Учрал


Эрээн хотын Монгол сургуулийн захирал амиа хорложээ

hi

БНХАУ-ын эрх баригч Коммунист намаас Өвөр Монгол дахь сургуулиудын бүх хөтөлбөрийг Хятад хэл дээр бүрэн шилжүүлэх шинэ бодлогыг гаргаад буй. Автономит мужид Монгол хэлээр хичээл заадаг цөөхөн хэдэн сургуульд шийдвэр гаргасан нь орон нутгийн иргэдийн дунд асар их дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа билээ. 

Монголчууд олноор амьдардаг Тунляо хотын ойролцоох нэг суурины сургуулийн дотуур байрны гадаа эцэг, эхчүүд цугларч, хүүхдүүдээ тус сургуулиас гаргаж авахыг шаардаж, орон нутгийн Цагдаа нартай мөргөлдөх үеэр нэг сурагч дөрөвдүгээр давхрын цонхоор үсрэн, амиа алдсан. Мөн Алшаа аймгийн нэгэн эмэгтэй хос хэлний бодлогыг эсэргүүцэн өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байгаа билээ. 

Тэгвэл Эрээн хотын Монгол сургуулийн захирал Улаан хос хэлний бодлогыг эсэргүүцэж өнөөдөр 12 цаг орчимд гэртээ амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. 

Эх хэл, бичиг соёлоо хамгаалахаар Өвөр Монголд эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна. 

 

Хаха 0 2 Таалагдсан 1 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5