Т.Даваасамбуу


Орчин үеийн дарангуйлагч удирдагчид

hi

   Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд хамтран дарангуйлагч удирдагчдыг нэрлэжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд уг нэрсийг гаргахын тулд олон жилийн туршид улс орнуудын улс төр, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй судалсан аж. Дэлхийн хамгийн харгис удирдагчтай орноор БНАСАУ тодорчээ.

Ким Жөн Ун (БНАСАУ)

БНАСАУ-ыг дэлхийн хамгийн нууцлаг буюу хаалттай улс болгосон нь их удирдагчтай нь шууд холбоотой. Тэрбээр 1993 онд төрийн тэргүүний албыг эцгээсээ өвлөн авч өнөөдрийг хүртэл бүх эрхийг гартаа атгасан хэвээр байна.

Башар Асад (Сири)

2000 онд Сирийн Ерөнхийлөгчөөр томилогдсон. Харьцангуй либерал бодлого явуулдаг ч алан хядагчдыг санхүүжүүлэгч гэгддэг.

Теодор Обианг Нгуем (Гвиней)

1979 онд Гвинейн Ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл энэ албыг хашиж байгаа. Өөрийгөө бурхан хэмээн тунхагласан, хэрцгийллийн хэрэгт сэжиглэгдэж байсан. Сүүлийн үед түүнийг хорт хавдраар өвчилсөн тухай яриа гарсан.

Александр Лукашенко (Беларусь)

1994 оноос Беларусийн Ерөнхийлөгчийн албыг хашиж буй түүнийг Европын хамгийн сүүлчийн дарангуйлагч хэмээдэг. АНУ, баруун Европын орнуудад зорчих эрхээ хасуулсан.

Николас Мадуро (Венесуэль)

Уго Чавесийн дарангуйлал 2013 онд түүнийг нас барснаар төгсгөл болох үед Николас Мадурогийн засаглал эхэлсэн. Түүнийг засгийн эрх барьж байх үед Латин Америкийн хамгийн чинээлэг улс байсан Венесуэлийн нөхцөл байдал өнөөдөр асар хүнд боллоо. Энэ улсад нүүрлэсэн улс төр, эдийн засаг болон хүмүүнлэгийн хямрал нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татах болсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэж, даван туулах вэ гэдэг дээр их гүрнүүд тоглолт хийсээр байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Орчин үеийн дарангуйлагч удирдагчид

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1