Т.Даваасамбуу


"Спутник V" вакциныг тариулсан хүмүүсээс сульдах, халуурах, булчин өвдөх шинж тэмдэг илэрчээ

hi

     Оросын "Спутник V" вакциныг туршилтын хүрээнд сайн дурынханд тарьхад тариулсан хүмүүсээс сульдах, халуурах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко “300 гаруй хүн вакцин хийлгэснээс 14 орчим хувьд нь бие сульдах, өдрийн туршид булчин өвдөх, ховор тохиолдолд халуурах шинж тэмдгүүд ажиглагдсан. Эдгээр шинж тэмдэг нь вакцины заавар дээр бичигдсэн, таамаглаж байсан хүндрэлүүд юм.Эдгээр шинж тэмдгүүд нэг өдрийн дотор хамгийн ихдээ нэг өдөр хагасын дотор алга болно” гэж мэдэгджээ.

"Спутник V" вакцин эмнэлзүйн болон эмнэлзүйн өмнөх хэд хэдэн туршилтуудыг давсан бөгөөд өмнө нь вакцин гарган авахад ашиглагдаж байсан платформ дээр тус вакциныг хөгжүүлсэн гэдгийг Мурашко мөн цохон тэмдэглэжээ. “Энэ платформын талаар бидэнд маш их мэдээлэл бий. Вакцины аюулгүй байдлын талаар ярихдаа бид сэтгэл амар байж болно. Гэсэн ч өргөн хэрэглээнд нэвтэрч буй аливаа эмийн бэлдмэл янз бүрийн онош, дархлаатай олон өвчтөнөөс илүү нарийн тодорхой мэдээлэл авах ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна. Коронавирусийн халдварт өвчний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдээд буй.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0