Т.Даваасамбуу


Японы иргэдийн дунд 100-аас дээш настай хүний тоо 80 мянга давжээ

hi

    Японы иргэдийн дунд 100-аас дээш настай хүмүүсийн тоо 80 мянга давсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэлд дурджээ. Одоогийн байдлаар тус улсад 100-гаас дээш настай 80450 хүн амьдарч байгаа бөгөөд тэдний 88 хувь нь буюу 70975 нь эмэгтэйчүүд аж. Японы хамгийн өндөр буюу 117 настай эмэгтэй Фүкүока мужид амьдардаг бол хамгийн өндөр 110 настай эрэгтэй Нара мужид оршин суудаг байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Японд 100-аас дээш настай хүмүүсийн тоо 70 мянга давжээ. Шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар, Японы хүн ам зүйн өнөөгийн асуудал энэ хэвээр байвал 2053 он гэхэд тус улсын хүн ам одоогийн 127 саяас 100 сая болох бол 2065 он гэхэд 88 саяд хүрч буурах бөгөөд ингэхдээ 38 хувийг нь 60-аас дээш насны хүмүүс эзлэх аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0