Т.Даваасамбуу


Гурилан бүтээгдэхүүнд дуртай хүн сэтгэл санааны хямралд өртөх магадлал өндөр

hi

Нарийн боов, бялуу зэрэг гурилан бүтээгдэхүүнд орсон элсэн чихэр нь их хэмжээний инсулин ялгаруулж, ходоодны бактерийг тэнцвэргүй болгож, өөх тосыг буруу хуваарилдаг. Эдгээрийн үр дүнг та өөрийн арьсан дээр мэдрэх болно:

• Үрчлээс

• Батга

• Арьсны сулрал

• Эрүүл бус өнгө

• Хаван

Судалгааны үр дүнд чихэрлэг, гурилан хүнснээс ердөө 10 хоног татгалзахад л арьсны үрэвсэл, батгашилт багасаж байсан нь батлагджээ. Харин гурван долоо хоногийн турш гликемийн ачаалал багатай (талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүнүүд, боловсруулсан жимсний шүүс, газтай ундаа, боловсруулсан нүүрс ус) хүнс хэрэглэснээр арьсны ерөнхий байдал сайжирч байсан нь тогтоогдсон байна. Үүнээс гадна булочка идэх хүсэл болон сэтгэл санааны хямрал хоорондоо холбоотой болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Жишээ нь жимс, ногоо, шош зэргийг хүнсэндээ багахан хэмжээгээр хэрэглэдэг мөртлөө маш их хэмжээний элсэн чихэр, гурилан бүтээгдэхүүн иддэг хүмүүс бусадтай харьцуулахад сэтгэл санааны хямралд өртөх нь түгээмэл тохиолддог байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0