Т.Даваасамбуу


33 метр квадрат талбайд боссон таван давхар

hi

    33 метр квадрат газар байшин барина гэхээр ямар хэмжээтэй байх нь таньд бараг төсөөлөгдөж байгаа байх. Гэхдээ архитектор Чой Мин Вүүк гэх хүн Сөүлийн зүрхэнд орших 33 метр квадрат газартаа өөртөө болон эхнэр, муурандаа зориулж таван давхар орон сууцны барилга барьжээ. Энэ жил тэдний байшин Сөүл хотын захиргаанаас олгодог шилдэг архитектурын шагналыг хүртжээ. “Кореа Таймс” сониныхон тэдний туршлагаас судлахаар хосуудын гэрт зочилжээ. Тэдний байшин Дундэмүний ойролцоо толгодын орой дээр байрладаг. Хосууд байшингийнхаа талаар Бид гэрлэхээр төлөвлөж байсан бөгөөд байртай болох хэрэгтэй байсан. Тиймээс жижиг байшин барья гэж бодсон. Гэхдээ үүнээс өөр нэг том шалтгаан байсан нь санхүүгийн асуудал байв. Бидний найзуудын олонх нь моргежийн зээлээр орон сууц худалдаж авсан бөгөөд санхүүгийн асар их дарамтанд амьдардаг. Тэднийг хараад бид ийм дарамтанд оролгүй яаж амьдарч болох вэ гэдэг талаар судалж эхэлсэн” хэмээжээ. Тэд төсөвтөө тааруулан багахан хэмжээний газар хайж эхэлсэн байна. Одоогийн байршил нь санхүүд нь тохирсон хамгийн оновчтой сонголт байсан аж.

Барилгын ажил 2018 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд нэлээд удаан баригдсан байна. Учир нь, хямд зардлаар босож буй жижиг байшин учир барилгын компани төдийлөн ач холбогдол өгөхгүй байжээ. Барилгыг дуусгахад нэг жилийн хугацаа зарцуулсан байна.Байшингийн таван давхар тус бүрийг өвөрмөц зориулалттай. Нэг давхарт машины зогсоол, хоёр давхарт уншлагын танхим, номын сан, гурван давхарт хоол хийх, хоолны өрөө, дөрвөн давхарт унтлагын өрөө, таван давхарт усанд орох, болон ОО суурьлуулжээ. Энэхүү барилга нь тэднийг орон нутгийн алдартнууд болгоод байгаа юм. Сүүлийн үед Сөүлд орон сууцны үнэ тэнгэрт хадаж байгаа нь байшинтай болох нь олон хүний холын мөрөөдөл болоод буй. Одоогоор Сөүлд орон сууцны үнэ дунджаар нэг тэрбум вон (844,800 доллар) хүрээд байгаа аж. 300 сая воноор өөрийн байшинтай болох нь Сөүлд боломжгүй. Харин хосууд 300 орчим сая воноор таван давхар байшинтай болжээ. Тэд газар худалдаж авахад 100 сая вон, бүтээн байгуулалтад 100 гаруй сая вон зарцуулсан байна.. 2019 оны статистик мэдээгээр 2.95 сая орон сууц бүртгэгдсэнээс ердөө 315.566 нь тусдаа байшин байжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0