Т.Даваасамбуу


Дэлхийн эдийн засагт долоон их наяд ам.долларын хохирол учрахаар байна

hi

     Коронавирусийн халдвар тархсаны улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын хэмжээ 2021 оны эцэс гэхэд долоон их наяд /триллион/ ам.доллар болно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчид таамаглаж байна. Тус байгууллагын ерөнхий эдийн засагч Лоранс Бун “Les Echos” сонинд ярилцлага өгөхдөө "Бид 2021 оны урьдчилсан таамаглалаа өөрчлөөгүй. Дэлхийн эдийн засаг урьдчилан таамаглаж байснаас хурдан сэргэхгүй. 2021 оны эцэс гэхэд дэлхийн ДНБ долоон их наяд ам.долларын алдагдал хүлээнэ. Энэ бол тун ноцтой донсолгоо юм" гэжээ. Дэлхийн эдийн засгийн талаарх шинэ тайлангаа ЭЗХАХБ-ын шинжээчид лхагва гарагт танилцуулжээ. Уг тайланд тэмдэглэж буйгаар, 2020 онд дэлхийн үйлдвэрлэл хүлээгдэж байснаас бага хэмжээгээр буурсан боловч шинэ түүхэнд урьд өмнө байгаагүй бага түвшинд хэвээр байна. Хязгаарлалтын арга хэмжээг сулруулж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж эхэлсний дараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хурдан өссөн боловч дэлхийн хэмжээнд эдийн засгийн сэргэлтийн хурдац зуны саруудад бага зэрэг саарсныг шинжээчид онцолжээ. Түүнчлэн коронавирусийн халдварын тархалттай холбоотой нөхцөл байдал нааштайгаар эргэсэн тохиолдолд энэ онд дэлхийн ДНБ өмнө нь таамаглаж байсан зургаан хувиар бус 4.5 хувиар буурна гэж таамаглажээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0