Т.Даваасамбуу


Халамжаараа дэлхийд тэргүүлдэг орон

hi

    Баялгийн сангаараа дэлхийд тэргүүлдэг, дэлхийн хамгийн аж жаргалтай, амьдрахад таатай энэ улс ард иргэддээ олгодог халамжаараа хүртэл дэлхийд тэргүүлдэг байна. Тус улсын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, хөдөлмөрийн насны хүн амын тавны нэг нь өнгөрсөн жил ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэргийг их хэмжээгээр авсан байна. Ер нь норвегичуудын 20 гаруй хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд идэвхтэй хамрагддаг гэсэн судалгаа бий. Үүгээр зогсохгүй зарим бүс нутагт хүн амынх нь 40 гаруй хувь нь сар тутамд халамжийн үйлчилгээ, тэтгэмж авдаг гэсэн тоо баримт гарсан байна. Скандинавын хамгийн чинээлэг тус улс 2016 онд нийт 21 тэрбум ам.долларын халамж, тэтгэмжийн үйлчилгээг иргэддээ үзүүлсэн байна. Үүнээс үүдэж, сүүлийн жилүүдэд Норвеги Улсын иргэд нь халамжийн үйлчилгээнээс хэт хамааралтай, ард иргэд нь амьдралын идэвхгүй болох эрсдэл тулгараад байгаа талаар ажиглагчид онцлох болжээ. Зарим судлаач тус улсыг газрын тос, байгалийн хийн салбарт голлон тулгуурлаж, эдийн засгийн хөгжүүлэхийн дээр дэлхийн өөр хаана ч байхгүй халамжийн үйлчилгээний тогтолцоог бий болгосон гэдэг. Үүнээс гадна тус улс ажлын цаг багатай ч хөдөлмөрийн хөлс өндөртэй орны тоонд ордог нь ард иргэдийг амьдралын идэвхгүй болгоход нөлөөлж магадгүй талаар шинжээчид онцолдог юм. Норвегийн Хөдөлмөрийн хууль хамгийн ухаалаг хуульд тооцогддог бөгөөд ажилчид нь жилд 21 хоногийн цалинтай амралт авах эрхтэй төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажлын цагаа бууруулах боломжийг олгожээ. Түүнчлэн жирэмсний чөлөөг 43 долоо хоног хүртэлх хугацаанд цалинтай авах буюу 53 долоо хоног хүртэлх хугацаанд багасгасан цалинтайгаар авах эрхтэй байдаг аж. Цагийн ажил хийх явдал түгээмэл байдаг бөгөөд долоо хоногт дунджаар 33 цаг ажилладаг байна.

• Нэг сарын дундаж цалин:5.418 ам. доллар

• Нэг хүнд ноогдох ДНБ: 71 мянган ам. доллар

• Цалингийн доод хэмжээ: цагт 16 ам. доллар

• Ажилгүйдийн түвшин:4.3 хувь

Норвегийн ажлын цаг бага, хөдөлмөрийн хөлс өндөр, амьдрахад таатайгаас гадна тус улсад амьдрах өртөг Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 33 хувиар бага байдаг аж.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Халамжаараа дэлхийд тэргүүлдэг орон

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0