Т.Даваасамбуу


Трамп, Байден нарын мэтгэлцээний үеэр хэлсэн онцлох ишлэлүүдээс

hi

Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын анхны мэтгэлцээн боллоо. Мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Жо Байдан: “Америкийн ард түмэн Ерөнхийлөгчөө сонгосноор Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчээ тодорхойлох эрхтэй. Америкчуудад тулгамдаж буй олон асуудал тэрхүү шүүгчээс хамаарна. Дональд Трампаас болж 20 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй үлдлээ шүү дээ”

“Ковид-19” халдварын аюулын талаар америкчуудад Трамп анхааруулаагүй. Өөрөө ч тулгамдсан тул юу хийхээ, ямар арга хэмжээ авахаа мэдээгүй. Амны хаалт зүүхийн чухлыг иргэд мэдэж байсан бол 100 мянган америк иргэний амийг аварч болох байсан. Тэд өнөөдөр эсэн мэнд байх байлаа.

Трамп олон тэрбумтны адил цар тахлын үеэр сэтгэл амар байна.

Америкийн энгийн иргэдийн амьдрал хэрхэж буйг тэд ойлгох ч үгүй. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үеийн эдийн засгийн бүх л ололтыг Трамп салхинд хийсгэсэн. Тэгээд ч зогсохгүй эдийн засгийг сэргээхийн тулд юу ч хийхгүй байна.

Д.Трампыг төр барих хугацаанд америкчууд илүү ядуу, өвчин зовлонтой, сул дорой болсон.

Дональд Трамп: Би бусад бүх Ерөнхийлөгчийн хийснээс илүү ихийг АНУ-ын төлөө хийсэн. Америкт эм, эмнэлгийн хэрэгслийг үнэ 80-90 хувиар буурсан. Цаашид ч буурна.

Байден цар тахлаас болж улс орныг хаахыг хүсэж байна. Би шаардлагатай тохиолдолд амны хаалт байнга зүүдэг.

Улс орныг Байден удирдаж байсан бол коронавирусээр хэдэн сая хүн амиа алдах байсан.

Байден өмнө нь хар арьстнуудыг африк махчид гэж нэрлэж байсан.

Тэр амьдралдаа ухаантай зүйл нэгийг ч хийж байгаагүй.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0