Т.Даваасамбуу


188 оронд 33 гаруй сая хүн коронавирусээр халдварлаад байна

hi

    Дэлхий даяар шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг сая давлаа. Халдвараар нас барсан анхны тохиолдол Хятад улсад энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш 10-хан сарын дараа халдвараар нас барсан нэг сая дахь тохиолдол бүртгэгдлээ. “COVID-19” дэлхий даяар тархсан хэвээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 188 улс оронд 33 сая гаруй хүн халдвар авчээ. Мөн халдварын үзүүлэлтүүд олон бүс нутагт огцом нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эхний тархалтыг амжилттай хяналтад авсан зарим улс оронд ч дахин нэмэгдэх болоод байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ вирусийн баталгаатай вакциныг өргөнөөр түгээж эхлэхээс өмнө халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрч болзошгүйг анхаарууллаа.

Сүүлийн саруудад Энэтхэг тэргүүтэй олон улс оронд халдварын шинэ тохиолдлын тоо олноор нэмэгдэх болжээ. Энэтхэгт халдварын батлагдсан тохиолдлын тоо зургаан саяд хүрсэн нь АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Вирус Энэтхэгт бусад улс орноос илүү хурдан тархаж байгаа бөгөөд тус улсад энэ сарын эхээр өдөрт халдварын 90 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Бразилд 4.7 сая хүн халдвар авснаар халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд гуравдугаарт жагсаж байна. Түүнчлэн Аргентинд халдварын шинэ тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэх болж, өнөөдрийн байдлаар 700 мянга гаруй хүн халдвар авчээ. Ойрхи Дорнодын орнуудаас Иранд халдвар хамгийн их тархсан бөгөөд тус улсад өнгөрсөн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо энэ оны долоодугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Хил залгаа оршдог Иракт ч халдвар авсан хүний тоо аажмаар нэмэгдэж байна. Мөн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа Индонезод 10 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан нь Зүүн Өмнөд Азийн орнууддаа хамгийн өндөрт тооцогдож байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0