Т.Даваасамбуу


Японы Гадаад хэргийн сайд ирэх долоо хоногт Монголд айлчилна

hi

     Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу ирэх долоо хоногийн сүүлчээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөж буй талаар “Kyodo” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар, гадаад айлчлалынхаа хүрээнд Японы сайд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайван нартай уулзана гэж найдаж байна.

 Мотэги Улаанбаатар, Пхеньян түүхэн найрсаг харилцаатай байдгийг үндэслэн, БНАСАУ-ын тагнуулын албаныханд хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд зуучлахыг Монголын эрх баригчдад уриалах бодолтой байна гэж мэдээлэлд тэмдэглэжээ.

Японы Гадаад хэргийн сайд энэ сарын 4 хүртэл гадаад айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм. Тэрбээр Франц, Португал, Саудын Арабад айлчилна. БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудал нь албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй тус хоёр улсын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг юм. БНАСАУ-ын эрх баригчид Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд анх хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд нь буцаажээ. Харин үлдсэн хүмүүсийг нас барсан гэж мэдэгдсэн бөгөөд шарилыг нь төрөл төрөгсдөд нь илгээсэн боловч хулгайлагдсан иргэдийнх мөн эсэхийг тогтоож чадаагүй байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0